АТГ-ААС ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛАА ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг “Туулын хурдны зам төсөл”-тэй холбоотой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргасан байна.Прокурорын байгууллага уг саналыг хянаж, Х.Нямбаатарыг яллагдагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Уг хэрэг нь нийт 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй “Туулын хурдны зам” болон холбогдох замын төслүүдтэй холбоотой бөгөөд Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байх хугацаанд тус төслийн гүйцэтгэгч компанид олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн талаар олон нийтэд мэдээлж байсан юм.




СЭТГЭГДЭЛ (0)