“ХИЙМОРЬ”: МОНГОЛ ӨВӨР МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮДИЙН 2 ТӨРӨЛТ БАГИЙН ХАЛЗ БАРИЛДААН БОЛНО
Монгол Бөхийн Өргөө 2026.10.10 13:00 “Хийморь” төслийн 5-н жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан
ӨМӨЗО-ны энэ цагийн шилдэг, хүчит бөхчүүд багаараа анх удаа Монгол улсад ирэх гэж байна…
Монгол улсаас оролцож буй хүчит бөхчүүдээ танилцуулъя:
- Ховд аймгийн Буянт сумын харъяат Улсын Аварга О.ХАНГАЙ
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат Улсын Арслан Ц.БЯМБА-ОТГОН
- Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат Улсын Заан Д.ХҮДЭРБУЛГА
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Улсын Харцага Б.ЗОРИГТБААТАР
- Булган аймгийн Орхон сумын харъяат Улсын Начин Э.СУМЪЯАБАТ
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Аймгийн хурц Арслан Н.ӨСӨХБАЯР
Айлчлан ирж буй Өвөр Монгол ахан дүүсээ танилцуулъя:
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харъяат Х.ҮНДЭС /1024-т 2 удаа, 512-т 1 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харъяат С.ЭРХЭМСҮЛД /512-т 4 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харъяат У.ТӨРЦАЦРАЛ /512-т 3 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харъяат Э.МЭРГЭНБИЛЭГ /512-т 1 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.ДАВХАРБАЯР /512-т 1 удаа түрүүлсэн/
- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.БӨХБАЯР /512-т 1 удаа түрүүлсэн/
Монгол бөхийн өгөөндөө хүрэлцэн ирж өргөн олноороо дэмжихийг хүсье…




СЭТГЭГДЭЛ (0)