ТРЕНД:
Өнөөдөр: 10/14 USD: 3,604₮ EUR: 4,026₮ CNY: 537₮ RUB: 42.88₮ GBP: 4,763₮ 100 JPY: 2,273₮ 1000 KRW: 2,702₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,603.90 EUR Евро 4,026.00 CNY Хятад юань 537.43 RUB Орос рубль 42.88 GBP Фунт стерлинг 4,763.19 100 JPY Япон иен 2,273.12 1000 KRW Солонгос вон 2,702.09 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 1°C Бүрхэг 1°C Бүрхэг Мэдрэгдэх: -3° Салхи: 2 м/с Өнөөдөр 8° / -4° Маргааш 6° / -2° Пү 3° / -3°
Нийгэм

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 10 сарын 6, 11:22 Администратор 58
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэрэл зураг: WHITE.MN

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам, Япон Улсын “Алмек корпораци”, “20 минутын хот” хөгжлийн төв хамтран форумыг хамтран зохион байгууллаа.

Форум нь Монгол Улсын хот байгуулалт, орон сууцны хэрэгцээг Япон Улсын дэвшилтэт туршлага, технологи, хөрөнгө оруулалтын боломжтой уялдуулж, хамтран хэрэгжүүлэх төслүүдийн үндэс суурийг бүрдүүлэх зорилготой. Мөн цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгыг тодорхойлж, талуудын оролцоо, хамтын ажиллагааны чиглэл болон хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа форумыг нээж хэлсэн үгэндээ “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үндэслэлтэй судалгаа, оновчтой төлөвлөлт, бодитой санхүүгийн тооцоо чухал ач холбогдолтой. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтран хөгжүүлэх боломжтой төслүүдээ тодорхойлж, тэдгээрийг хөрөнгө оруулалтад бэлтгэхэд шаардлагатай судалгаа, санхүүжилтийн шийдэл болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 Бидний хамтын ажиллагааны үр дүн иргэдийн амьдрах орчны чанар, орон сууцны хүртээмж, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжид бодит ахиц авчрах учиртай. Энэхүү зорилгын төлөө Монгол, Японы төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхнийг мэдлэг, туршлагаа нэгтгэн, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” гэв. Форумын үеэр ХББОСЯ-ны хэлтсийн дарга В.Мөнхжаргал “Орон сууцны бодлогын тухай” танилцуулга, “ТОСК” ТӨХХК-ийн газрын дарга Э.Доржбал “Орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж”, “20 минутын хот” хөгжлийн төвийн захирал Б.Бямбажаргал Төр хувийн хэвшлийн түншлэлээр санал болгож буй төслийн танилцуулгыг тус тус хийсэн юм.

ЗУРГИЙН ЦОМОГ

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.